This page was last updated on:
2021-11-22
Ажил олгогчийн үүрэг
Ажил олгогч нь эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах шаардлагатай. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар ажил олгогчид машин механизм, тоног төхөөрөмж ашиглах, өргөх, тээвэрлэх, гал унтраах зэрэг аюулгүй байдлын шаардлагыг ажилчдад нарийвчлан танилцуулах шаардлагатай. Ажил олгогчид бүх ажилчдыг урьдчилсан болон тогтмол үзлэг шинжилгээнд (ажлын гүйцэтгэлтэй холбоотой) үнэ төлбөргүй хамруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд ажил олгогчийн үүрэг хариуцлагыг тусгасан бөгөөд үүнд: аюулгүй, эрүүл ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх, бий болгох; болзошгүй аюулд өртсөний дараа ажлыг зогсоох, ажлын байранд учирч болох аюул, ослыг арилгах, хянах эрсдлийг үнэлэх, ажлын нөхцлийг үнэлэх, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах, сургалтад хамрагдаагүй ажилчдыг ажиллуулахыг хориглох.
Ажилчид аюулгүй, эрүүл ажлын байранд ажиллах, үйлдвэрлэлийн осол аваар ослын даатгалд хамрагдах эрхтэй бөгөөд учирч болзошгүй аюулд өртсөн тохиолдолд ажлыг зогсоох эрхтэй.
Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (2008)-ийн §9-14, 18, 28
Үнэ төлбөргүй хамгаалалт
Үнэ төлбөргүй хамгаалалт
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хууль нь ажил олгогчид нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.
Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна.
Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (2008) -ийн §15
Сургалт
Ажил олгогчид нь шинээр ажилд орж байгаа иргэн, нэг ажлаас өөр ажлын байранд шилжиж байгаа ажилтан, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтанд хамруулах шаардлагатай.
Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.
Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (2008) -ийн §17, 28
Хөдөлмөрийн хяналтын систем
Хөдөлмөрийн хяналтын системийн тухай Монгол улсын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулиудад тусгагдсан байдаг. Төрийн хяналт шалгалтын бие даасан хууль байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд улсын байцаагч, мэргэжлийн хяналтын байгууллага, түүний албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлсон. Улсын байцаагчид нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон тусгай дүрмийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, дүрмийг сахин биелүүлэх; шалгаж байгаа аж ахуйн нэгжүүдэд чөлөөтэй нэвтрэх эрхтэй холбогдох байгууллагуудад тохиролцсоны үндсэн дээр хянан байцаагчид холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, мэргэжлийн байгууллага лабораторийн шинжилгээ, нотолгоог явуулах мэргэжлийн туршлагыг баталгаажуулах; хяналт шалгалт хийх зорилгоор байгууллагаас ирүүлэх мэдээлэл, бусад холбогдох баримт бичгийг чөлөөтэй олж авах; шинжилгээнд зориулж бүтээгдэхүүнээс дээж авах, үнэ төлбөргүй авах; эдгээр шийдвэрийг хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн зогсоох, хорио цээрийг арилгах хүртэл шууд, шууд бусаар буюу хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй аливаа ажил, үйлдвэрлэл, үйлчилгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох; хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтад тодорхойлсон аливаа зөрчил дутагдлыг зогсоож, тухайн байгууллага нь тэдэнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийг шаардах эрхтэй.
Улсын мэргэжлийн хяналтын газар (УМХГ) -ны тухай хууль нь улсын байцаагчдын тодорхой эрх мэдлийг зохицуулдаг.
Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (2008)-ийн § 9,22,23,32. Төрийн хяналт шалгалтын тухай хууль (2003), Хөдөлмөрийн хууль (1999)-ийн §139-140