Хүүхэд залуучууд

This page was last updated on: 2021-11-22

Хөдөлмөрийн насны доод хязгаар

Хөдөлмөр эрхлэх хамгийн доод нас 16, тиймээс 16 насанд хүрсэн хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй. Харин мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 15 насанд хүрсэн хүнтэй эцэг эх, асран хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн §109, 110

Аюултай ажил эрхлэх насны доод хязгаар

Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид хүний оюун санааны хөгжил, эрүүл мэндэд харшлах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно. Хүнд нөхцөлд ажиллах насны доод хязгаар 18 нас байна. Насанд хүрээгүй хүнийг оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно. Насанд хүрээгүй хүүхдийг хууль бус хөдөлмөр эрхлүүлэн орлого олох, гуйлга гуйлгахыг хориглоно.

Насанд хүрээгүй хүнийг эмнэлгийн үзлэгт орсны дараа ажилд авах бөгөөд түүнийг 18 насанд хүртэл нь хагас жил тутам эмнэлгийн үзлэгт хамруулна.Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно. Мөн насанд хүрээгүй ажилтныг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажилд ажиллуулахыг хориглоно. Эцэст нь хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан хэмжээнээс илүү хүнд ачааг насанд хүрээгүй ажилтнаар өргүүлэх, зөөлгөхийг хориглоно.

Насанд хүрээгүй хүүхдийн эрхэлж болохгүй ажил мэргэжлийн жагсаалтыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар эмэгтэй, насанд хүрээгүй хүүхдэд хориглосон ажлын жагсаалт (1999 оны А / 204 тоот)-аар тогтоожээ. 2016 оны 2-р сард Хөдөлмөрийн яамнаас насанд хүрээгүй хүний хийхийг хориглосон аюултай ажлын шинэчилсэн жагсаалт (2016 оны А/36 дугаар тушаал)-ыг гаргасан. Энэ нь албан ба албан бус салбарт аль алинд нь хамааралтай ба үүгээр 18-аас доош насны хүмүүсийг амь нас, эрүүл мэнд, ёс зүй, аюулгүй байдал болон биеийн хөгжилд аюултай нөхцөлд ажиллахыг хориглосон. Тус тушаалаар мөн насанд хүрээгүй хүмүүсийг аюултай химийн бодис, шатамхай материал зэрэг тодорхой материалтай ажиллахыг хориглосон ба мөн тодорхой жин (нас, хүйсээс хамаараад)-гээс дээш хэмжээтэй ачаа өргөх болон барилга, уул уурхай зэрэг тодорхой ажил мэргэжлээр ажиллахыг хориглосон. Жагсаалтад орсон саяхны нэмэлтүүд нь 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хооронд морь уралдах, бэлтгэл хийх багтсан. Учир нь цаг уурын эрс тэс уур амьсгалын улмаас энэ үе нь жилийн хамгийн аюултай үе байдаг. Гэсэн хэдий ч зуны Наадмын баяраар 7 хүртэлх насны хүүхдүүд морин уралдааны тэмцээнд оролцох боломжтой.

Монгол улсын эрүүгийн хуулийн дагуу хүүхдийг хүнд хэлбэрийн хөдөлмөр хийхийг албадах нь 1 хүртэлх жилийн хугацаагаар хорио (гэрийн хөл хорионд оруулах эсвэл олон улс руу аялахыг хориглох)-нд орох эсвэл 1 хүртэлх жилийн хугацаагаар шоронд хоригдох ялтай. Хүүхдээр гуйлга хийлгэх, биеийг нь үнэлүүлэх, хүүхдийн порнографыг сурталчлах, хүүхдийг порнографын бэлтгэл, худалдаа, түгээлт болон хадгалалт зэрэгт ашиглах нь мөн гэмт хэрэг.

 

Боловсролын тухай хуулиар доод боловсрол эзэмших насны доод хязгаар нь 16 жил байна.

Эх сурвалж: Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн §109, 110. Хүүхдийн эрхийн тухай хууль (1996)-ийн §6. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын (1999 оны А / 204 тоот) тушаал “Эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүмүүсийн хийхийг хориглосон ажлын байрны жагсаалт”; 2017 оны Монгол улсын эрүүгийн хуулийн §16

 

loading...
Loading...